Sanchir


Германы хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Швайни энэ өдөр төржээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 08 сар 01

2014 оны Дэлхийн аварга, Аваргуудын Лигийн 2013 оны аварга, Германы Бундеслигийн 8, Германы цомын 7 удаагийн аварга, ФИФА-н Клубуудын ДАШТ-ний 2013 оны аварга, Германы шигшээ багийн ахлагч Бастиан Швайнштайгер

маргааш Арсенал – Челси багууд 2015 оны Коммунити Шеилд цомын төлөө тоглоно
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 08 сар 01

107 жилийн түүхтэй Английн Хөлбөмбөгийн Холбооны Коммунити Шеилд буюу супер цомын төлөө 2014-2015 оны Английн Лигийн аварга Челси клуб Английн ФА цом буюу 2015 оны улсын аварга Арсенал багууд тоглоно ...

2022 оны Өвлийн Олимпийн хот Алма-Ата хот уу? Бээжин хот уу?
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 31

ОУОХ-ны 128 дахь чуулга уулзалтаар 2022 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах хот тодрох учиртай.

"Вика" хэмээх Викториа Азаренка энэ өдөр мэндэлжээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 31

Беларусын анхны эмэгтэй Их Дуулгын цомыг хүртсэн теннисчин Викториа Азаренка Беларусын Минск хотод төржээ ...

Германы довтлогч асан Ю.Клинсман энэ өдөр мэндэлжээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 30

Олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт Германы алдарт хөлбөмбөгчин

Монгол Улсын чөлөөт бөхийн алдартнууд цуврал
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 29

Монгол улсын чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор ...

Дэлхийн хошой аварга Ф.Алонсо энэ өдөр мэндэлжээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 29

7 удаагийн Дэлхийн аварга алдарт Михайл Шумайхерын хаанчлалыг зогсоосон

Мажарын нутаг дахь Себастьян Феттелийн анхны ялалт
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 27

Дашрамд сонирхуулахад С.Феттель Унгарын гранприд анх удаагаа түрүүлж байна.

Олимп, Дэлхийн аварга хүндийг өргөгч Люй энэ өдөр мэндэлжээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 27

Люй Сяожюнь БНХАУ-ын Хубэй мужийн Чианжианг хотын харьяа жижиг тосгонд

Алдарт дасгалжуулагч В.Быков энэ өдөр мэндэлжээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 24

Энэ цаг үеийн шайбтай хоккейн шилдэг дасгалжуулагч В.Быков ...

Симон Гешке анхны түрүүгээ хүртлээ
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 23

Дугуйн спортын хамгийн хүнд, хамгийн хэцүү, хамгийн нэр хүндтэй, 102 жилийн түүхтэй алдарт Тур де Франс уралдааны энэ оны 17 дахь гараа өнгөрсөн 22-ны өдөр болж өндөрлөлөө. Тус гараа нь Digne-les-Bains-аас Pra Loup хүртлэх 161 км-н зайд, уулын замд болсон байна. Энэ удаагийн тэмцээнд Giangt-Alpecin багийн Герман дугуйчин Симон Гешке түрүүлж, Тур де Франс уралдааны анхны түрүүгээ хүртсэн байна. Тэрээр 161 км замыг 4 цаг 12’17” амжилтаар тэргүүлсэн бол 2-р байранд Cannondale-Garmin багийн Америк дугуйчин Андрей Таланскай, 3-р байранд Etixx-Quick Step багийн Колумби дугуйчин Рижоберто Уран орсон байна. Энэ гарааны дараа тэргүүлэгчдийн байрлалд өөрчлөлт гарсангүй, цамцны эзэд цамцнуудаа хадгалан үлдлээ. Одоогийн байдлаар тэмцээнийг Sky багийн Британи дугуйчин Крис Фрум 69:06:49-н амжилтаар тэргүүлж байгаа бол Tinkoff-Saxo багийн Словак дугуйчин Петр Саган спринт төрлийн тэргүүлэгч буюу ногоон цамцыг эзэмшиж байна. Харин уулын замын тэргүүлэгч цоохор цамцыг мөн Крис Фрум тэргүүлж, залуу дугуйчны цагаан өмсгөлийг Movistar багийн Колумби дугуйчин Наиро Кинтана эзэмшсэн хэвээр байна. Одоогийн байдлаар өнгөрсөн жилийн аварга, шар цамцны эзэн Итали дугуйчин В.Нибали 7, хоёр удаагийн шар цамцны эзэн Испани дугуйчин А.Контадор 5-р байранд тус тус явж байна. Үлдсэн 4 гарааны хооронд тамирчид амралт байхгүй бөгөөд өнөөдөр 18 дахь гараа Gap-аас Saint-Jean-de-Maurienne-н хооронд 186.5 км-н зайд, уулын замд явагдана.

Монгол улсын чөлөөт бөхийн алдартнууд цуврал
  • Нийтлэгч: Sanchir
  • 2015 07 сар 23

Монгол улсын чөлөөт бөхийн гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир 1985 оны 3 сард мэндэлжээ. Анх 1998 онд 6-р ангийн сурагч байхдаа “Арслан” клубт, дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Өдгөө “Хилчин” спорт хороо болон чөлөөт бөхийн шигшээ багт хичээллэж байна. Түүний амжилтаас дурьдвал: 2007 онд Кыргызстан улсын Бишкек хотод болсон ААШТ-нд 55 кг-д барилдаж хүрэл медаль, 2014 оны Узбекстан улсын Ташкент хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-нд барилдаж 61 кг-д хүрэл медаль хүртсэн. 2014 оны чөлөөт бөхийн ДАШТ-нд манай эрэгтэй шигшээ баг сүүлийн хэдэн жил үзүүлээгүй өндөр амжилт үзүүлсэн юм. Эрэгтэй шигшээ баг хоёр хүрэл медаль хүртэж, шилдэг 6 шигшээ багт багтаж, дэлхийн цомд оролцох эрхийг олж авсан. Энэхүү гайхалтай амжилт үзүүлэхэд Э.Ням-Очир гавьяатын оруулсан хувь нэмэр их байсан.