Багаа Дэмжье


Монголын хөлбөмбөгт шинэ баг хүч түрэн орж ирлээ.

Улаанбаатар Сити ФЦ баг залуу тоглогч Б.Төгсбилэгтэй 5н жилийн гэрээ байгуулав...

Анатоли Тимошук Монголын тамирчин А.Мөрөнгийн фэн гэдгээ илэрхийллээ

Украйны алдартай хөлбөмбөгчин Анатоли Тимошчукыг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр одоо ОХУ-ын Зенит багт тоглодог бөгөөд Европын болон Украйны шилдэг хөлбөмбөгчин, Украйны хамгийн нөлөө хүндэтгэл бүхий тоглогч юм. Тэрээр ФИФА болон бусад олон улсын мэдээллийн сайтууд дээр тавьсан Монголын хөлбөмбөгчин А.Мөрөнгийн тухай мэдээлэл, түүний амжилтын замнал хичээл зүтгэлийг уншаад түүнтэй уулзах тун ч их хүсэлтэй байсан бөгөөд түүний фэн болсон юм.

2015 оны “Монголын Үндэсний шигшээ” багт дуудагдах тамирчидын эхний байдлаар нэрс гарлаа

Одоо дуудагдсан 35 тамирчинаас 23нь энэ жилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах юм. Эдгээр тамирчид нь 3-р сарын 12-17-ны өдрүүдэд болох ДАШТ-2018-ын урьдчилсан шатны шалгаруулалтанд орох ба хэрэв энэ шатанд амжилттай оролцож Азийн шатнаас гарах 40 багт багтаж чадахгүй бол 2018он хүртэл ямар нэг тэмцээнд орох эрх нь хаагдах юм.

Сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт гарлаа

МХБХ-ны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн материалыг 2014 оны 12-р сарын 29-ны өдрөөс 2015 оны 1-р сарын 13-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авсан. МХБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд - 3 хүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд - 4 хүн, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд - 1 хүн, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн тус тус нэр дэвших хүсэлт гаргасан байна.

А.Мөрөн түүний намтар үнэхээр гайхалтай...

Монгол улсын шигшээ багийн тамирчин, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн нь 1989 оны 09-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн.

2015 оны Сонирхогчдын тэмцээн 1-р сарын 10-аас хойш амралтын өдрүүдээр зохион байгуулагдахаар боллоо.

Монголын хөлбөмбөгийн холбооноос 2015 оны эхний ажлаа "Сонирхогчийн тэмцээн"-ээр эхлүүллээ. Техникийн зөвлөл шинэхэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэж байгаа анхны тэмцээн юм. Монголын Сонирхогчидын тэмцээн тун өрсөлдөөнтэй ширүүн болдог нь өмнөх тэмцээнүүдээс харагдсан билээ.

Улаанбаатарын Унаганууд шилдэг 4-т үлдлээ...

Хойд хөршийн Улан-Үд хотод болж буй Кубок Горсовета тэмцээн 4 дэх хоногоо амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн нь 3 улсын 16 баг оролцсон бөгөөд хасагдах шатлалтай Энэ хугацаанд Оросын супер лигийн тамирчидтай болон зөвхөн футзалаар дагнасан Эрхүү Чита Улан-Үдийн аварга дэд байрын шагналт багуудтай тоглолт хийлээ. Монголын маань баг тамирчидын хувьд маш их зүйлсийг сурч байгаа дараа дараачийн тэмцээнд маш том туршлага болон үлдэж байна

Монголын тамирчид Хойд хөршийн Улан-Үдэ хотыг зорилоо...

Монголын хөлбөмбөгчидийн ур чадвар жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь өнгөрсөн 2014 онд клубуудын маань оролцсон тэмцээн, тэдний амжилтуудаас харагдсан билээ. Ингээд 2015 оны эхний тэмцээнд Монголын үндэсний лигийн 3н баг, мөн ирээдүйн залгамж халаа болсон 1 баг зорилоо.

Монголын хөлбөмбөг 2014 оныг амжилттай үдэж байна

Монголын хөлбөмбөг хөгжихгүй байна тамирчид амжилтгүй байна гээд л хаа сайгүй ярьцгаадаг. Гэхдээ 2014 оны хувьд бидэнд маш их зүйлсийг өгсөн байна.

Монгол улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Д.Лхүмбэнгарав

Монгол улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Д.Лхүмбэнгарав бол Монголын хөлбөмбөгийн түүхнээ хамгийн чухал нөлөө бүхий хүн юм.