Sport YT


Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-н багийн сугалаа явагдаж дууслаа.
  • Нийтлэгч: Sport YT
  • 2015 03 сар 20

Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-н багийн сугалаа явагдаж дууслаа. Шөвгийн наймд өнгөрсөн жилийн шигшээ тоглолтыг бид бүхэн дахин харахаар боллоо. Энэ улирал Атлетико Реал Мадрид багууд Испаний супер цомын төлөөх 2 тоглолтыг оролцуулаад хоорондоо нийт 6 удаа таарч тоглоход Атлетико 4 хожиж 2 тэнцсэн байна.Өөрөөр хэлбэл Диего Симеонегийн баг Реалыг эсрэг маш сайн тоглож байгаа.

Рафаэл Надал Бразилийн Карнавал бүжгийн наадамд оролцов
  • Нийтлэгч: Sport YT
  • 2015 02 сар 17

Бразил улсад талбайн теннисний Риогийн нээлттэй тэмцээн эхэллээ. Тэмцээний өмнө Рафаэл Надал тэргүүтэй шилдгүүд самба бүжгийн эх оронд ирж баярын жагсаалд оролцсон байна.

ПСЖ - Челси тоглолтын өмнө

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Энэ шатанд Английн Челси клуб Францын Парис Сен Жермэйн багтай учраа таарсан билээ.

Амир Хан Пакистанд ирж зэвсэгт халдлагад амиа алдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 30

Амир Хан Пакистанд ирж зэвсэгт халдлагад амиа алдсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ Энэ сарын 16 ний өдөр Пакистаны 4н том мужийн нэг болох Хайбер-Пахтунхвагийн нийслэл Пешавар хотын нэгэн сургуульд Талибын зэвсэгт босогчид халдаж 148 хүн амиа алдсаны 132 нь хүүхдүүд байсан юм. Тэгвэл Их Британий боксчин Амир Хан Пешавар дахь сургууль дээр ирсэн байна.

Яя Туре, Пьер-Эмерик Обамеянг, Винсент Эньеама нар Африк тивийн оны шилдгийн төлөө өрсөлдөнө
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 26

Африк тивийн оны шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх 25н тамирчны нэрийг өнгөрсөн 11р сард Африкийн хөлбөмбөгийн холбооноос зарласан. Тэгвэл эцсийн шатанд өрсөлдөх 3н тамирчны нэр тодорхой болжээ. Манчестэр сити багийн хагас хамгаалагч Яя Туре энэ 3н тамирчны нэгээр нэрлэгдсэн байна

КПР - Арсенал тоглолтын өмнө
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 25

Премьер лигт баг дасгалжуулдаг цөөхөн хэдэн Англи менежрийн нэг Харри Реднапп баг нь Арсеналын эсрэг Боксин дэй-эр өрсөлдөөн үзүүлж гэдэгт итгэлтэй байна, Түүний баг нь өнгөрсөн тойрог ВэтБрөмвичыг 3-2оор буулган авч хүснэгтийн 16р байрлуу дэвшсэн юм.

Челсигийн домог Жанфранко Зола Италийн Кальяри багийн дасгалжуулагч боллоо
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 25

Вэстхэм, Уатфорд багуудын менежрээр ажиллаж байсан Жанфранко Зола Италийн сери А лигийн Кальяри багийг дасгалжуулахаар болжээ. Одоо 48 настай дасгалжуулагчыг Кальяриг удирдах магадлал өндөр хэмээн энэ 7 хоногийн эхээр Ла Газетта сонинд бичиж байсан. Харин өнөөдөр Сардинын арлын баг Золаг багийн дасгалжуулагчаар томилсон гэдгийг албан ёсоор зарлалаа. З

Фрэнк Лампардын ирээдүй энэ 7 хоногт тодорхой болно
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 25

Одоо 36 настай Челсигийн амьд домгуудын нэг Фрэнк Лампард 1р сар хүртэл Манчестэр ситид зээлээр тоглох гэрээтэй байгаа. Харин ситигийн менежер Мануэль Пеллегрини түүнийг багтаа авч үлдэх хүсэлтэй байна.

Фернандо Торрес төрхөмдөө буцах уу ?
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 24

Нэгэн цагт премьер лигийн хамгийн үнэтэй наймаа болж байсан Фернандо Торресийн Челси дэх карьер тийм ч амжилттай байгаагүй. Өнгөрсөн зун Лондоны баг Диего Костаг эгнээндээ нэгтгэж 8-р сард Алтан жаал Италийн АС Миланд 2 жилийн хугацаатай зээлээр тоглохоор болсон билээ. Гэхдээ Торрес Россонерид нэгдсэнээсээ хойш тэдний төлөө ердөө ганцхан гоол оруулаад байна.

Франк Рибэри 2014 оны Алжирийн шилдэг хөлбөмбөгчинд шагналыг нь гардуулан өглөө
  • Нийтлэгч: Sport YT
  • 2014 12 сар 24

Хэдхэн хоногийн өмнө Арабын оны шилдэг тоглогчоор тодорсон Ясин Брахими Алжирийн Эл Хаддаф сонингоос тусдаа олгодог Баллон Д ор шагналын эзэн буюу Алжерийн оны шилдэг хөлбөмбөгчин болжээ.