Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-н багийн сугалаа явагдаж дууслаа.



Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-н багийн сугалаа  явагдаж дууслаа. Шөвгийн наймд өнгөрсөн жилийн шигшээ тоглолтыг бид бүхэн дахин харахаар боллоо. Энэ улирал Атлетико Реал Мадрид багууд Испаний супер цомын төлөөх 2 тоглолтыг оролцуулаад хоорондоо нийт 6 удаа таарч тоглоход Атлетико 4 хожиж 2 тэнцсэн байна.Өөрөөр хэлбэл Диего Симеонегийн баг Реалыг эсрэг маш сайн тоглож байгаа.
Челсиг мулталсан ПСЖ Испаний Барселона багтай сугалаа таарлаа. Энэ 2 баг энэ улирал нэг хэсэгт орж 2 тоглотлыг хийхэд Парисын баг талбай дээрээ 3-2оор хожсон.Харин Камп Ноуд болсон тоглолтонд Барса 3-1ээр хожсон,Тэгэхээр энэ шатны хамгийн сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй,Хэрвээ ПСЖ биш Челси гараад Барсатай таарсан бол олон хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээсэн илүү гайхалтай тоглолт болох байсан болов уу.Гэхдээ онцгой нэгний баг премьер лигээс өөр тэмцээнгүй болсон.
Украйны Шахтёр Донецкийг шөвгийн 16-д 7-0ээр бут ниргэсэн Бавари Мюнхэн Португалийн ганц төлөөлөл Порту багтай учраа таарлаа.Тэртээ 1987 онд Европын цомын шигшээд хоорондоо тоглоход Порту 2-1ээр хожиж хуучнаар Европын цом одоогийн аваргуудын лигт анх удаагаа түрүүлж байжээ.Гэхдээ энэ бүхэн түүх болон өнгөрсөн,Гол фаворит баг нь мэдээж Бавари.Тэд ч баяртай байгаа болов уу.
Шөвгийн 16-д 2 жил дараалан Бавариг бараагүй Арсенал энэ жил Монакотой учраа таарсны дараа багийн спорт хариуцсан захирал, тоглогчид гээд л олон хүмүүс баярлаж байсан.Гэхдээ Лондонд очоод талбай дээр нь 3-1ээр хожиж олон хүнийг шоконд оруулсан Монако шөвгийн наймд Ювентүстэй таарлаа.Сери А лигтээ босоо байгаа Ювентусийг фаворит гэж байгаа ч тэдэнтэй холбоотой нэг таагүй мэдээ өчигдөр гарсан.Европын том багуудын хараанд байгаа Пол Погба Дортмундын эсрэг гуяны арын булчиндаа гэмтэл авч дор хаяж 7 долоо хоног тоглохооргүй боллоо.Тэгэхээр зөвхөн шөвгийн найм биш хэрвээ Юве хагас шигшээд шалгарвал Франз залуу тоглох эсэх нь эргэлзээтэй байна.Шөвгийн 8 эхний тоглолтууд 4-р сарын 14, 15 хариу тоглолтууд  21,22-ний өдрүүдэд болно.Харин хагас шигшээгийн сугалаа 4-р сарын 24-нд болно
 
 


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн