"Универсиад" 2015 их наадмын Гандболын тэмцээн өндөрлөв



Монголын оюутны Спортын "Универсиад" 2015 их наадмын Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо МУБИС-ийн УБТС-ийн спорт зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн өрсөлдөөнтэй болж хагас шигшээ тоглолтууд нэмэлт цагаар шийдвэрлэгдэж байсан нь жилээс жилд тамирчдын ур чадвар дээшилж байгааг харуулж байна.
Эрэгтэй багуудаас 1-р байр С.Нямдорж дасгалжуулагчтай Ч.Бат-эрдэнэ ахлагчтай МУБИС, 2-р байр Ч.Энхтөр дасгалжуулагчтай Г.Бадрал ахлагчтай Аварга БТДС, 3-р байрыг Г.Амарсанаа дасгалжуулагчтай П.Юмчиндорж ахлагчтай Мон-Алтиус БТДС эзэлж, эмэгтэй багуудаас Мөнхдорж дасгалжуулагчтай Б.Халиун ахлагчтай Мон-Алтиус БТДС, 2-р байр М.Амаржаргал дасгалжуулагчтай Г.Оргилмаа ахлагчтай ШУТИС, 3-р байранд С.Нямдорж дасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн багууд эхний байруудыг эзэллээ.
Байгууллагын нэгдсэн дүнгээр С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС 4 оноогоор 1-р байр, Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС 4 оноогоор 2-р байр, Л.Амартүвшин дасгалжуулагчтай Аварга БТДС 7,5 оноогоор 3-р байранд орлоо.
Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор МУБИС-ийн оюутан Ч.Бат-эрдэнэ, шилдэг эмэгтэй тоглогчоор ШУТИС-ийн оюутан М.Цэрэнлхам нар шалгарсан юм.
Тэмцээний хаалтын ажиллагаанд МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан, Монголын Гандболын холбооны ЕНБД Д.Энэбиш нар оролцсон.

Монголын Оюутны Спортын Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн