Монголын гандболын шүүгчид ОУ-ын тэмцээнийг амжилттай шүүж байна



Тайландын Бангкок хотноо Олон улсын гандболын холбооны цомын төлөө Азийн бүсийн шигшээ тэмцээн явагдаж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 04 сарын 29-нд Бангкок хотын Спортын төв ордонд болж Тайландын Спорт, аялал жуулчлалын яамны удирдах хүмүүс, Олон улсын гандболын холбооны Гүйцэтгэх хорооны төлөөлөгчид оролцлоо. Тэмцээнд Ази тивийн 4 бүсэд зохиогдсон тэмцээнээс алтан медаль хүртсэн эм, эр 4 баг оролцож байна. Тэмцээнээс тус бүр 1 эм,эр баг шалгарч тив хоорондын тэмцээнд оролцоно.
Энэ тэмцээнийг Монголын шүүгч н.Эрдэнэ-Очир, н.Бадамсэд нар ОУГХ-ны урилгаар шүүж явуулж байна. Тэд нээлтийн дараа болсон Тайвань- Бангладешийн эмэгтэй багийн тоглолтыг амжилттай шүүн явуулж, өндөр үнэлгээ авчээ.

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн