Хүндийг өргөлтийн залуучуудын АШТ өндөрлөв



Монголын хүндийг өргөлтийн холбооноос Ази тивийн аварга, ОУХМ Оюуны Батсайханы нэрэмжит залуучуудын АШТ-ийг зохион байгууллаа. Тэмцээн өчигдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 8 багийн 80 тамирчин оролцлоо.  Эрэгтэй эмэгтэй нийт 16 жинд залуучуудын АШТ-ий медалийн эзэд тодорлоо.

Багийн дүнгээр 410 оноогоор Л.Одгэрэл дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг тэргүүлсэн бол удаах байруудад А.Отгонжаргал дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг 368 оноогоор, 245 оноогоор О.Баярцэцэг дасгалжуулагчтай “Аврагч” спорт хорооны баг шалгарлаа.  Энэ оны 8-р сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг Хөвсөгл аймагт, 9-р сард Баян-Өлгий аймагт залуучуудын УАШТ-ийг тус тус зохион байгуулна. Харин 11 сард АНУ-ын Хьюстонд хүндийг өргөлтийн ДАШТ буюу олимпийн эрх олгох өрсөлдөөн болно. Хүндийн өргөлтийн тамирчид багаараа “Рио-2016” олимпийн наадмын эрхээ авахыг зорьж бэлтгэж байна.

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн