Монголын Хүүхдийн спортын V их наадам болно



Монголын Хүүхдийн спортын наадам 2015 оны 09 дүгээр сарын 12-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Гандболын охид, хөвгүүдийн тэмцээн МУБИС, Мон-Алтиус БТДС-ийн спортын зааланд 13-18-нд болно. Наадмын нээлт 9 сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ба наадамд оролцох багууд "Найрамдал" хүүхдийн зусланд байрлаж хооллоно.
Наадмын гандболын тэмцээнийг ЭМСЯам, МГХолбооноос хамтран зохион байгуулж явууулна.
Удахгүй тоглолтын хуваарийг МГХ-ноос гаргана. Наадамд 2015 оны 3 сард болсон өсвөрийн УАШТэмцээний ахлах наснаас шалгарч эрхээ авсан охид 6 баг, хөвгүүдийн 6 баг оролцоно.
Наадмын эхний 3 байранд орсон багуудад хүүхдийн спортын их наадмын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно гэж Монголын Гандболын холбооноос мэдээллээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн