Өсвөрийн жүдочид амжилт арвинтай байна



Макаод болсон өсвөр үеийн жүдо бөхийн олон улсын тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээний 50 кг-н жинд Г.Галмандах алт, З.Цэнгүүн хүрэл, 55 кг-н жинд Н.Бадамбазар хүрэл, 81 кг-н жинд Ц.Батхуяг мөнгө.охидын 40 кг-н жинд С.Удвал алт, 52 kг-н жинд Э.Бадамгарав хүрэл медаль тус тус хүртлээ. Өсвөрийн жүдочид 3 алт, 4 мөнгөн медаль хүртсэ амжилтаар багийн дүнгээрээ тэргүүлсэн байна. 7 сарын 19-ний өдөр залуучуудын насны ангилалд 5 тамирчин барилджээ.  Хонконг, Макаод болсон өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээнд Монголын жүдочид амжилттай оролцов. Сүлд дэвжээний З.ЦЭНГҮҮН, Б.МАНАЛЖАВ, Б.ОЧИРХУЯГ, Ц.БАТХУЯГ, Баян-Өлгий аймгийн Б.ЖАНДОС, Увс аймгийн Э.БАТБАЯР, Г.ГАЛМАНДАХ, С.УДВАЛ, МЖА-ын Э.БАДАМГАРАВ, Женко клубын Б.НАРМАНДАХ, Хангарьд клубын Э.САНЖАА, Хэнтий аймгийн Д.ЦЭРЭННЯМ, Боржин төв дэвжээний М.БАЯРТУУЛ, М.ДАВААСҮРЭН, Г.НЯМДАШ, Н.БАДАМБАЗАР, Алтайн хүчтэн дэвжээний Ц.ХУЛАН зэрэг тамирчид, дасгалжуулагч Ш.БАЯСГАЛАН, Д.АЛТАНТУЯА. шүүгч Т.ЭНХЦЭЦЭГ багийн ахлагч Г.ЗОЛЖАРГАЛ нарын бүрэлдэхүүнтэй явсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн