Пауэрлифтингийн Ази тивийн АШТ-ээс Монголын тамирчид 20 гаруй медаль хүртэв



Монголын Пауэрлифтингийн шигшээ баг энэ сарын 21-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Хонконг хотод зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Ази тивийн АШ тэмцээнд нийт 18 орны 290 гаруй тамирчид хүч бяраа сорисноос Монголын шигшээ багийнхан нийлбэр дүнгээр зургаан алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль авч, Мастер нэг ангилалд багаараа түрүүллээ.

Тодруулбал уг тэмцээнд  Монгол улсаа төлөөлөн Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбооны 23 тамирчин оролцсон байна.

  • Насанд хүрэгчидийн ангилалд /эр/

120 кг жинд Б.Гантулга алтан медаль

93 кг жинд Т.Амарзаяа мөнгөн медаль

83 кг жинд М.Галсайхан хүрэл медаль

105 кг жинд Ш.Батзул хүрэл медаль

  • Залуучуудын ангилал /эр/

105 кг жинд А.Нямдорж алтан медаль

66 кг жинд Б.Лхагвасүрэн мөнгөн медаль

  • Өсвөрийн ангилал /эр/

66 кг жинд П.Лундааноров алтан медаль

59 кг жинд Б.Сүхбат мөнгөн медаль

  • Мастер 1 ангилал /эр/

74 кг жинд С.Энхбат алтан медаль

105 кг жинд Л.Ариунжаргал алтан медаль

120 кг жинд Л.Жаргалсайхан алтан медаль

93 кг жинд Б.наранбаатар мөнгөн медаль

105 кг жинд Д.Тэмүүлэн мөнгөн медаль

120 кг жинд П.Моломжамц мөнгөн медаль

93 кг жинд Ю.Сүх-очир хүрэл медаль

120 кг жинд П.Отгонмөнх хүрэл медаль

  • Өсвөрийн ангилал /эм/

59кг  жинд Б.Булган хүрэл медаль

Төрлөөр:

  • Насанд хүрэгчидийн ангилал /эр/

66 кг жинд Б.Баярбаатар суулт хүрэл, шахалт мөнгөн медаль

74 кг жинд Б.Амарбат суулт хүрэл медаль

120кг жинд Т.Сайфолла шахалт алт, таталт алтан медаль.

  • Мастер хоёр ангилал /эр/

74кг жинд Д.Намжилдорж суулт хүрэл, шахалт хүрэл медаль.

  • Насанд хүрэгчидийн ангилал /эм/

57кг жинд Т.Даваа суулт хүрэл медаль тус тус авлаа,

Мөн Эрэгтэй Мастер 1 ангилалын тамирчид анх удаа АТАШТэмцээнд багаараа түрүүлэн цом авсан сайхан амжилтуудыг гаргаад ирсэн байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн