Франк Рибэри 2014 оны Алжирийн шилдэг хөлбөмбөгчинд шагналыг нь гардуулан өглөө



Хэдхэн хоногийн өмнө Арабын оны шилдэг тоглогчоор тодорсон Ясин Брахими Алжирийн Эл Хаддаф сонингоос тусдаа олгодог Баллон Д ор шагналын эзэн буюу Алжирийн оны шилдэг хөлбөмбөгчин болжээ.   Португийн хагас хамгаалагч өнгөрсөн зуны дэлхийн аваргад шигшээ багтаа маш сайн тоглосон. Мөн энэ жил аваргуудын лигийн хэсгийн шатанд хэт трик хийсэн юм.  Тэрээр  "Юуны түрүүнд Баллон д ор хэмээх гайхалтай шагналыг надад өгсөн Элхаддаф сонингийн хамт олонд баярлалалаа. Алжирийн Баллон Д орын эзэн болсон нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг болж байна" хэмээн хэлжээ.
 
Ясин Брахими өнгөрсөн сард БиБиСи-гийн оны шилдэг Африк тоглогч шагналыг авсан юм. Харин шагнал гардуулах ёслол дээр Францын шигшээ багаас энэ жил зодог тайлсан Франк Рибэри ирсэн байлаа. Тэрээр Брахимид шагналыг нь гардуулан өгсөн бөгөөд  өнгөрсөн жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчний буюу ФИФА Балон д ор шагналын 3р байранд орсондоо сэтгэл дундуур байгаа гэдгээ хэлсэн юм.
 
Рибэри:  Үүнийг хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хэцүү байсан. Миний хамгийн сайн улирал байсан гэдгийг мэдсээр байж 3р байранд оруулсан гээд бодоод үз л дээ. Би бараг л бүх тэмцээнд түрүүлж өөрийн клуб болон шигшээ багтаа маш сайн тоглосон. Тийм болохоор Балон д ор шагналыг авахын тулд өшөө илүү юу хийх ёстойг би мэдэхгүй байна. Гэхдээ одоо энэ бүхнийг та бүхэн мартах хэрэгтэй байх.Харин би шургуу хөдөлмөрлөж, дахин урагшлах болно. Өмнө нь Балон д ор шагнал өөр байсан бол одоо миний бодлоор үнэ цэнээ алдсан.Би энд энэ талар ярих гэж ирээгүй шүү.Үүнийг мартацгаая. Гэхдээ яг ийм зүйл тохиолдвол амаргүй байдаг гэдэг нь үнэн" хэмээн хэлсэн юм. 
2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр Роналду тодорсон бол Мэсси 2т, Рибэри 3т орсон билээ. Гэхдээ Франц эр энэ бүхэнд одоог хүртэл гомдолтой явна.


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн