Дэлхийн шатрын аварга асан Г.Каспаров авлига авчээ



 

 

Дэлхийн шатрын аварга асан Г.Каспаров 500 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрчээ.
ФИФА, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлагын авилгын хэргийн араас залгаад ФИДЕ, Дэлхийн шатрын холбоотой авилгын хэрэг мандлаа.
Арабын Эмират улсын Абу-Даби хотод болж байгаа ФИДЕ-гийн 86 дугаар их хурлын үеэр тус байгууллагын Ёс зүйн зөвлөл хуралдаан хийж дэлхийн шатрын 13 дахь аварга Г.Каспаров, Сингапурын шатрын холбооны ерөнхийлөгч асан, ФИДЕ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Игнатиус Леонг хоёрыг тус байгууллагын Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж буруутгаж тэднийг ФИДЕ-гийн албан ёсны арга хэмжээнд оролцох эрхийг хасч мөнгөн торгууль ногдуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Ёс зүйн дүрмийн 2.1-д заасан “Шатрын өргийн болон ФИДЕ-гиййн албан тушаалтны сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлэх зорилгоор авилга өгөхийг завдсан юм уу авилга өгсөн хүн болон байгууллагыг Энэхүү дүрмийг зөрчсөн тооцно.” гэсэн заалтыг Г.Каспаров, И.Леонг хоёрыг санаатайгаар зөрчсөн гэж үзсэн байна.
Өнгөрсөн жил болсон ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнө Г.Каспаров тухайн үед ФИДЕ-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан И.Леонгтой гэрээ байгуулж түүнд 500 мянга ам.долларын төлбөр хийсэн байжээ. И.Леонг нь гэрээнд зааснаар, ерөнхийлөгчийн сонгуульд 1+10 хувилбараар Сингапурын шатрын холбоо, Азийн бүсийн 10 орны шатрын холбоог Г.Каспаровын төлөө санал өгүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байжээ. Харин Г.Каспаров нь гэрээнд заасан ёсоор, ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд ФИДЕ-гийн төв байгууллагын захирлаар И.Леонгийг томилно гэсэн үүрэг авсан байжээ. Тэрчлэн арилжааны бус үйл ажиллагаа явуулдаг "Каспаров Чесс Фаундейшн" байгууллага болон И.Леонгийн хувийн "Азиан Чесс Академи" компани хамтран “Каспаров Чесс Фаундейшн Азия" нэртэй шинэ байгууллага хамтран байгуулж Г.Каспаровын удирддаг байгууллага нь дөрвөн жилийн хугацаанд И.Леонгийн компанид 1 сая ам.долларыг 4 удаагийн шилжүүлгээр өгөхөөр тохиролцсон байжээ.
Гэвч ФИДЕ-гийн сонгуульд К.Илюмжинов ялалт байгуулж дахин ерөнхийлөгчөөр сонгогдож дээрх гэрээ хэрэгжээгүй өнгөрчээ.
Армяны жүүд үндэстэн, зөвлөлтийн Их мастер байсан Г.Каспаров нь одоо АНУ-д оршин сууж байгаа учир АНУ-ын хууль хяналтын байгууллага түүнд авилга өгсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах бүрэн үндэслэл байгаа ажээ. Учир нь энэхүү авилгын хэргийг “The New York Times” сонин анх олон нийтэд дэлгэн хүргэсэн ажээ.
Түүнчлэн Г.Каспаровын зүгээс Сингапурын иргэнд авилга өгсөн хэргийг шалгуулахаар Сингапурын шатрын холбооны зүгээс тус улсын хяналт шалгалтын байгууллагад хандах эрх бий гэж үзэж байгаагаа ФИДЕ-гийн Ёс зүйн зөвлөлөөс илэрхийлсэн байна. И.Леонг Сингапурын шатрын холбооны ерөнхийлөгчөөр он удаан жил ажиллаж байгаа ч авилгын хэрэг нь дэгдмэгц түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь шууд огцруулсан байна.
Сингапур нь авилгын хэрэгт маш хатуу шийтгэл ногдуулдаг хууль журамтай орон юм, авилга өгч авалцсан хэргийг мэдсэн хүн тэр хэргийг нуун дарагдуулсан бол авилгын хэргийн хамсаатан гэж үздэг учир ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов ч ороогдож мэдэхээр байна.
ФИДЕ-гийн дэд ерөнхийлөгч Георгиос Макропулос “Дэлхийн 186 орны үндэсний холбоодыг нэгтгэсэн ОУШХ нь дэлхийн аварга Г.Каспаровын авилга өгсөн хэргийг дургүйцэн жигшиж байна. Манай байгууллагын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус байгууллагын Ёс зүйн дүрмийг зөрчсөн дэлхийн аварга Г.Каспаровоос буруу хүлээсэн үгийг бид хүлээж байна. Дэлхийн хамгийн аугаа шатарчин гэж олон сая хөгжөөн дэмжигчид үздэг Г.Каспаров буруугаа хүлээж өөрөө унагасан нэр хүндээ сэргээх ёстой. Ардчиллын үнэт зүйл гэж байнга ярьдаг энэ хүн бохир хэрэг үйлдсэнд бид зэвүүцэж байна.” гэж мэдэгджээ.
Г.Каспаров өнгөрсөн зууны наяад оны эхээр “Монголыг зүгээр тэжээдгээ зогсооё, хятадад худалдаж мөнгөтэй болцгооё.” гэж тухайн үеийн зөвлөлтийн удирдлагад хэвлэлээр хандаж монголчуудын дургүйцлийг төрүүлж байсан юм.

Д.Өлгийсайхан



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн