Фернандо Торрес төрхөмдөө буцах уу ?



 
Фернандо Торрес  төрхөмдөө буцах уу  ?

Нэгэн цагт премьер лигийн хамгийн үнэтэй наймаа болж байсан Фернандо Торресийн Челси дэх карьер тийм ч амжилттай байгаагүй. Өнгөрсөн зун Лондоны баг Диего Костаг эгнээндээ нэгтгэж 8-р сард  Алтан жаал Италийн АС Миланд 2 жилийн хугацаатай зээлээр тоглохоор болсон билээ. Гэхдээ Торрес Россонерид нэгдсэнээсээ хойш тэдний төлөө ердөө ганцхан гоол оруулаад байна. Мөн Миланы дасгалжуулагч Филиппо Инзаги Испани залууд итгэл хүлээлгэхгүй байгаа бөгөөд багийн дэд ерөнхийлөгч Адриано Галлианитай Торресийг явуулах талаар ярилцжээ. Тиймээс энэ өвөл Фернандо Торрес сери а лигийг орхих магадлал өндөр боллоо. Эх сурвалжын бичсэнээр Фернандо Торрес өөрийн төрөлх Атлетико Мадрид багруу очих талаар яригдаж эхэллээ. Сэтгүүлчид энэ талаар Атлетико Мадридын ерөнхийлөгч Энрикэ Церезогоос тодруулсан байна. Тэрээр Торрес энд байхгүй байгаа ч цаашид юу ч болж мэднэ гэж хэлжээ. Харин Жозе Моуриньо Испани эрийг Челсигийн бүрэлдэхүүнд багтаах зай байхгүй хэмээн хэлсэн юм. Торрес 1995 онд Атлетико Мадрид багийн хүүхдийн академид нэгдэж байсан бөгөөд Испаний нийслэл хотын багт 12 улирлыг өнгөрүүлсэн билээ.

 


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн