Фрэнк Лампардын ирээдүй энэ 7 хоногт тодорхой болно



Одоо 36 настай Челсигийн амьд домгуудын нэг Фрэнк Лампард 1р сар хүртэл Манчестэр ситид зээлээр тоглох гэрээтэй байгаа. Харин ситигийн менежер Мануэль Пеллегрини түүнийг багтаа авч үлдэх хүсэлтэй байна. Гэхдээ бүрмөсөн багтаа авах биш зөвхөн  гэрээг нь хэдэн сараар сунгаж магадгүй байна. Учир нь Фрэнк Лампардын шинэ баг болох Нью-Иорк сити баг ирэх 3р сард эхлэх межор лиг соккерт өрсөлдөнө. Харин  Мануэль Пеллегрини ирэх өдрүүдэд Лампардын ирээдүй тодорхой болно хэмээн хэлсэн байна,
 
Мануэль Пеллегрини    Манчестер сити багийн менежер
Ирэх өдрүүдэд Фрэнкийн ирээдүй тодорхой болноо гэж найдаж байна. Би эхлээд хэлсэн шүү дээ,. 12 сард бид эцсийн шийдвэрээ гаргана. Тэр бол манай багийн маш чухал тоглогч. Тиймээс түүнийг үлдэнэ гэж найдаж байна.
 
Фрэнк Лампард энэ улирал Манчестер ситид маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тэрээр нийт 15н тоглолтонд оролцож 6 н гоолыг оруулаад байгаа юм. Ситигийн гол хагас хамгаалагч Яя Туре ирэх оны 1р сард Африкийн цомын тэмцээнд оролцоно. Турег эзгүй үед ахмад тоглогч Лампард  Манчестэр ситид хэрэг болох нь гарцаагүй юм.Харин түүний хуучин багийн менекер Жозе Моуриньог Лампардыг явуулж буруу шийдвэр гаргалаа хэмээн олон хүмүүс шүүмжилж байсан. Гэсэн ч Моуриньо багийнхаа шийдвэрийг хүндэлсэн хэвээр байнаа. Тэрээр Сток ситигийн эсрэг хийсэн тоглолтын өмнө Бид зөв шийдвэрийг гаргасан. Гэхдээ би Лампардын талаар ярихгүй хэмээн хэлсэн юм.  Манчестер сити баг 18р тойрогийн тоглолтоо Вэстбромвич багийн эсрэг хийх юм.


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн