Челсигийн домог Жанфранко Зола Италийн Кальяри багийн дасгалжуулагч боллоо



Вэстхэм, Уатфорд багуудын менежрээр ажиллаж байсан Жанфранко Зола Италийн сери А лигийн Кальяри багийг дасгалжуулахаар болжээ. Одоо 48 настай дасгалжуулагчыг Кальяриг удирдах магадлал өндөр хэмээн энэ 7 хоногийн эхээр Ла Газетта сонинд бичиж байсан. Харин өнөөдөр Сардинын арлын баг  Золаг багийн дасгалжуулагчаар томилсон гэдгийг албан ёсоор зарлалаа. Зола тоглогчын хувиар 2003-2005 онд Кальяри багт тоглож байсан. Тэрээр зул сарын баярын дараа буюу энэ сарын 28нд өөрийн ажлаа хүлээн авах юм байна. Мөн түүний туслахаар Челсид тоглож байсан Пьерлужи Касираги ажиллахаар боллоо. Зола, Касираги 2 Италийн шигшээ баг болон Английн Чэлси багуудад хүчин зүтгэж байсан юм. Сери А лиг одоо 1-р сарын 6-н хүртэл амралтаа авчаад байгаа бөгөөд Кальяри баг 16н тойргийн дараах байдлаар ердөө 2 хожил авч хүснэгтийн 18р байранд бичигдэж байна. Ингээд  Мягмар гарагт багийн удирдлагууд дасгалжуулагч Зденек Земаныг ажлаас нь чөлөөлж, Золад итгэл найдвар хүлээлгэлээ.  Сэтгүүлчид  Золагаас гадна Италийн шигшээ багт хаалгачаар тоглож байсан Уалтер Зенгаг Кальяри багийг дасгалжуулж магадгүй гэж бичиж байсан. 54 настай энэ эрхэм саяхан Арабын Нэгдсэн Эмиратын Ал Жазира багийг дасгалжуулж байсан юм. Харин Зола шинэ багаа удирдан эхнийхээ тоглолтыг Палермо багийн эсрэг хийх юм.
 
 
 


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн