КПР - Арсенал тоглолтын өмнө



Премьер лигт баг дасгалжуулдаг цөөхөн хэдэн Англи менежрийн нэг Харри Реднапп баг нь Арсеналын эсрэг Боксин дэй-эр өрсөлдөөн үзүүлж гэдэгт итгэлтэй байна, Түүний баг нь өнгөрсөн тойрог ВэтБрөмвичыг 3-2оор буулган авч хүснэгтийн 16р байрлуу дэвшсэн юм.
Харин тэдний өрсөлдөгч Арсенал клуб сүүлийн 13н жил Боксин дэй-р ердөө ганц хожигдсон байна. Мөн багийн зарим хөгжөөн дэмжигчид Арсен Венгерийг шүүмжлэх нь ихэссэн билээ. Реднапп энэ талаар бодлоо хуваалцлаа. Тэрээр "Арсен Венгерийг шүүмжилж байна гэхээр би үнэхээр итгэж чадахгүй байна.  Арсенал бол сайн баг. Тэд энэ улирал ч гэсэн топ 4т багтана гэж бодож байна. Тэд дахиад топ 4-т багтахгүй гэвэл би лав төсөөлж чадахгүй ээ. Тэд жил бүр л үүнийг хийдэг. Яагаад энэ жил дахиад хийж болохгүй гэж, Тэдэнд сайн тоглогчид байгаа. Бас гэмтэл бэртэл ч  олон байгаа, Хэдий түлхүүр тоглогчид нь гэмтсэн ч тэд маш сайн баг хэвээрээ байна.. Тэдний тоглолтын арга барил, хурд, дамжуулалт, шилжилт гээд бүгд л сайн" хэмээн хэлжээ. . 
Нэгэн цагт Харри Реднапын удирдлаган дор тоглож байсан Жермэйн Дефо одоо межор лигт тоглож байгаа. Реднапп тодорхой зүйл яриагүй ч Англи довтлогч солилцооны цонхоор КПР багт нэгдэж магадгүй байна.
Харри Реднапп энэ талаар ярихдаа "Та нар үүнийг мэдэхгүй байх. Бид энэ өвлийн наймааны цонхоор тоглогчдод мөнгө зарцуулахгүй.Зөвхөн зээлээр тоглуулах тал дээр л анхаарч байна. Хэрвээ бид тохиролцоонд хүрч чадвал хэд хэдэн тоглогчдыг зээлээр авчирна. Өнгөрсөн зун бид зарим тоглогчдыг багтаа шинээр авчирсан. Одоо бидний бүрэлдэхүүн хангалттай. Тиймээс наймааны цонхоор шинэ тоглогч авахын тулд мөнгө зацуулахгүй" гэсэн юм.
Арсенал-КПР багуудын тоглолт манай цагаар Баасан гарагийн шөнийн 01.30 минутаас Лондоны Эмиратс цэнгэлдэхэд эхэлнэ.


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн