Б.Мөнхжин даамын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв



Баатарсүхийн Мөнхжин ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр сүүлийн өрөгт Беларусийн даамчин, Олон улсын мастер Алексей Куницаг буулган авснаар 12 оноотой болж, Голландын М.Айзендоорн, Беларусийн В.Валюк нартай хамт медалийн тавцанд зогсох болсон байна.

Залуучуудын насны ангилалд нийт 36 тамирчин өрсөлдсний дотор Олон улсын мастер 2, Дэлхийн даамын холбооны мастер цолтой 7 даамчин байв. Спортын мастер Б.Мөнхжин ийнхүү хүрэл медаль хүртснээр Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол биелүүлж байна.

Монгол улсын баг энэ удаагийн өсвөр, залуучуудын ДАШТ-ээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Блицын төрөлд 8-10 насны ангилалд Дорноговь аймгийн тамирчин Энхболдын Хүслэн мөнгөн медаль хүртсэн юм.

Монголын Даамын холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн