Хүндийн өргөлтийн ДАШТ-д оролцох Монголын баг маргааш АНУ-ыг зорино



Хүндийн өргөлтийн ДАШТ АНУ-ын Хьюстонд энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Манай улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш АНУ-ыг зорих юм. Энэ удаагийн тэмцээн нь “Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын эрх олгох юм. Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ М.Анхцэцэг, О.Баярцэцэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдөл, спортын мастер М.Гантулга тэргүүтэй 15 тамирчин багтжээ. Харин Бразилийг зорих олимпийн эрхийн дараагийн өрсөлдөөн 2016 оны 4-р сар Узбекистанд болно. Үүнээс эхний 8 байрт шалгарсан тамирчин олимпийн эрхээ авна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн