Хүндийг өргөлтийн ДАШТ эхлэлээ



АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхлэлээ. 11 сарын 19-28-ны өдрүүдэд явагдах энэ удаагийн тэмцээнд  100 гаруй орны 740 орчим баг тамирчид өрсөлдөнө. 17-18-ны өдрүүдэд гүйцэтгэх зөвлөлийн хурал болсон. Өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болох хуваарьтай.

Манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э.Мөнхдөл, СМ М.Гантулга, эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ М.Анхцэцэг нарын тэргүүтэй 15 тамирчин оролцоно. Энэ удаагийн ДАШТ нь Олимпийн эрх олгох чухал ач холбогдолтой тэмцээн юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн