"Мальта опен" тэмцээнийг Их мастер Б.Гүндаваа тэргүүлж байна



"Мальта опен" 2015 олон улсын нээлттэй тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний  7 өргийн дараах байдлаар "Шунхлай" группын шатарчин их мастер Б.Гүндаваа 6.5 хожилтойгоор тэргүүлж эхэллээ. 5 дахь удаа зохион байгуулж байгаа тэмцээнд 31 орны 207 шатарчин оролцож оюун ухаанаа сорьж байна. Мальта улсад үргэлжилж байгаа тус тэмцээн энэ сарын 21-ний өдөр өндөрлөнө. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлийг http://chessorg.de/malta.php сайтаас авна уу?



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн