Боянка Костова Азербайжан улсад анхны алтан медалийг нь авчирлаа



АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо зохион байгуулагдаж буй хүндийг өргөлтийн ДАШТ-ний 3 дахь өдөр эмэгтэй 58 кг болон эрэгтэй 69 кг-н аваргууд тодорсон байна.

Эмэгтэйчүүдийн 58 кг-н жинд Азербайжан улсын 22 настай тамирчин Boyanka Kostova нийлбэр дүнгээр 252 кг-г өргөж аваргын алтан медаль хүртжээ. Boyanka Kostova огцом өргөлтөөр 112 кг, түлхэлттэй өргөлтөнд 140 кг, нийлбэр дүнгээр 252 кг-г өргөж алтан медалийн эзэн болсон бол мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин, 2014 оны Дэлхийн аварга Deng Mengrong 108+137=245 кг-г өргөж, хүрэл медалийг Тайваны тамирчин, 2013 оны Дэлхийн аваргын алтан медальт Kuo Hsing-chun 104+133=237 кг-г өргөснөөр хүртсэн. Boyanka Kostova бол Болгарт төрсөн бөгөөд 2011 он хүртэл Болгар улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог байжээ. Тэрээр 2012 оноос Азербайжан улсын нэрийн өмнөөс ОУ-ын тэмцээн уралдаанд оролцож байгаа бөгөөд энэ удаагийн ДАШТ-нээс эмэгтэйчүүдийн 58 кг-д алтан медаль хүртснээр Азербайжан улсын анхны эмэгтэй ДАШТ-ний алтан медальт тамирчин болж байна. Түүнээс өмнө эрэгтэйчүүдийн төрөлд Азербайжан анхны алтан медалийг Низами Пашаев 2002, 2005 оны ДАШТ-ний 94 кг-д тус бүр алтан медаль хүртэж байжээ. Боянка Костова энэ удаагийн ДАШТ-ний 58 кг-д дэлхийн рекордыг шинэчилсэн байна. Тэрээр огцом өргөлтөөр 112 кг-г өргөж Олимп, Дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Чен Яньцины 2006 оны Дохагийн Азийн наадамд тогтоож байсан 111 кг-н амжилтыг 1 кг-аар ахиулсан байна. Мөн Боянка Костова огцом өргөлтөөр дэлхийн рекордыг шинэчлээд зогсохгүй нийлбэр дүнгээр ч дэлхийн рекордыг шинэчилсэн юм.

Тус жинд манай улсаас Алтангэрэл Бум-Аюуш 67+81=148 кг-г өргөж 36-р байранд орсон байна.

Эрэгтэйчүүдийн 69 кг-н жинд шинэ аварга төрсөн байна. Тус жинд 2012 оны Ази тивийн аварга БНХАУ-ын тамирчин Shi Zhiyong 158+190=348 кг-г өргөж алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Европын хошой аварга Oleg Chen 160+184=344 кг-г өргөснөөр хүртжээ. Харин хүрэл медалийг 2015 оны Европын аварга Турк улсын тамирчин Daniyar Ismayilov 160+183=343 кг-г өргөснөөр хүртсэн. Энэ жинд өнгөрсөн жилийн хүрэл медалийн эзэн БНАСАУ-ын Kim Myong-hyok нийлбэр дүнгээр 342 кг-г өргөж 4-р байранд орсон. ДАШТ-ний 69 кг-д сүүлийн гурван дарааллан БНХАУ-ын тамирчид алтан медалийн эзэн болж байна.

Эрэгтэйчүүдийн 69 кг-д манай улсын тамирчин Батбилэг Оргилсайхан нийлбэр дүнгээр 256 кг-г өргөсөн байна.

Эх сурвалж: iwf.net



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн