Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг алтан медал авчээ



Өнөөдөр БНСУ-ын Чежүд Олон улсын Жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлчийн өрсөлдөөн буюу Гран При тэмцээн эхэлнэ. Дэлхийн 70 улсын эрэгтэй 238, эмэгтэй 184, нийт 422 жүдочид энэ тэмцээний татамиас Рио 2016 олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулах юм. Энэ удаагийн Гран При тэмцээнд зохион байгуулагч улсаас тус бүр 26 жүдоч оролцож байгаа бол жүдо бөхийн өлгий нутаг Япон улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч, Монгол улсын үндэсний шигшээ багаас эрэгтэй 9, эмэгтэй 7 жүдоч оролцохоор тус тус мэдүүлгээ өгсөн. Тус Чежүгийн Гран Прид Казакстан улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа Галбадрахын Отгонцэцэг -48кг-д алтан медал авсан бол 60кг-н жинд Ганбатын Болдбаатар эзэн орны бөх болох Ким Вон Жинтэй барилдаж ялагдсанаар мөнгөн медал тус тус хүртээд байгаа билээ. Ингээд Болдбаатар болон Отгонцэцэгтэй цааш цаашдаа өшөө илүү амжилт гаргаарай гэж нийт Монголчуудын өмнөөс хүсэн ерөөе. 

Хамтын хүч - Амжилт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн