Залуу тамирчин М.Анхцэцэг ДАШТ-нд 8-р байранд орлоо



Хүндийг өргөлтийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 69 кг болон эрэгтэйчүүдийн 94 кг-н жингийн аваргууд тодорсон байна. Энэ удаагийн ДАШТ-нд манай улсаас эрэгтэйчүүдийн 56 кг-н жинд Ө.Чагнаадорж, 62 кг-д Э.Мөнхдөл, 69 кг-д Б.Оргилсайхан, 77 кг-н жинд О.Чулуунцэцэг, М.Гантулга нар, эмэгтэйчүүдийн 53 кг-д Г.Баасанжаргал, О.Баярцэцэг, 58 кг-д А.Бум-Аюуш, 63 кг-д Г.Анужин, 69 кг-д М.Анхцэцэг, -75 кг-н жинд Э.Билэгсайхан, Б.Энхтамир нарын 12 тамирчин өрсөлдөж байгаа билээ. Манай улсын тамирчдаас 18 настай Мөнхчанцангийн Анхцэцэг хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байна. Тэр эмэгтэйчүүдийн 69 кг-н жинд нийт 243 кг-г өргөсөн. М.Анхцэцэг огцом өргөлтөнд эхний оролтоороо 110 кг-н өргөсөн. Харин 2, 3 дахь захиалгаараа 116 кг- захиалсан ч амжилтгүй болсон. Тэгвэл түлхэлттэй өргөлтөөрөө эхний оролтооро 133 кг-г өргөж, мөн дараагийн захиалгуудаа амжилтгүй болгосон. Хэрвээ манай улсын тамирчин захиалга бүрийнхээ эцсийн гүйцэтгэлээ амжилттай өргөсөн бол медалийн болзол хангах боломжтой байлаа. Энэ жил дөнгөж 18 настай манай улсын залуу тамирчин М.Анхцэцэгт өндөр амжилт үзүүлэх боломж бүрэн байгаа болохыг энэ удаагийн ДАШТ харуулж байна. Одоо эмэгтэйчүүдийн -75 кг-н жинд Э.Билэгсайхан, Б.Энхтамир нар өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 69 кг-н жинд 43 тамирчин өрсөлдсөн. Тус жинд БНХАУ-ын тамирчин арын тамирчнаасаа 7 кг-аар илүү өргөж алтан медаль хүртжээ. БНХАУ-ын тамирчин Xiang Yanmei 120+143=263 кг-г өргөж алтан медаль, Казакстаны тамирчин Zhariza Zhapparkul 116+140=256 кг-г өргөж мөнгө, ОХУ-ын тамирчин Anastasia Romanova 116+137=253 кг-г өргөж хүрэл медалийн эзэн болжээ. Харин тус жинд өрсөлдсөн 2014 оны Дэлхийн аварга БНАСАУ-ын тамирчин Ryo Un-hui нийлбэр дүнгээр 251 кг-г өргөж 5-р байранд орсон байна. Хятадын тамирчин 2013 онд 69 кг-д алтан медаль хүртэж байсан бол 2011 онд мөнгөн медаль хүртэж байжээ. Харин мөнгөн медалийн эзэн Казакстаны тамирчин Дэлхийн аваргын хоёр дахь мөнгөн медалиа хүртжээ.

Мөн эрэгтэйчүүдийн 94 кг-н жингийн медалийн эзэд тодорсон байна. 94 кг-н жинд шинэ аварга тодорлоо. Тус жинд өрсөлдсөн Беларус улсын тамирчин Vadzim Straltsou 175+230=405 кг-г өргөж алтан медаль хүртжээ. Энэ нь тус ДАШТ-нд оролцож буй Беларус улсын багийн анхны медаль болж байна. Харин мөнгө, хүрэл медалийг Казакстаны тамирчин хүртсэн. Almas Uteshov 172+230=402 кг, Zhassulan Kydyrbayev 178+221=399 кг-г тус тус өргөж мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна.  Казакстаны тамирчин Zhassulan Kydyrbayev өнгөрсөн жилийн ДАШТ-нд тус жингийн алтан медалийг хүртэж байсан. Эрэгтэйчүүдийн 94 кг-д сүүлийн хоёр жил Казакстаны хоёр тамирчин шагналын тавцан дээр зогсож байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: iwf.net



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн