Эмэгтэйчүүдийн -75 кг-н жинд БНХАУ-ын тамиричн Kang Yue 127+155=382 кг-г өргөж алтан медалийн эзэн болжээ. Тэгвэл мөнгөн медалийг БНАСАУ-ын Rim Jong Sim 125+155=280 кг-г өргөж, хүрэл медалийг Olga Zubova 120+156=276 кг-г өргөснөөр хүртжээ. БНХАУ-ын тамирчин Kang Yue сүүлийн 3 ДАШТ-нд мөнгөн медаль хүртээд байсан бол ийнхүү анхны Дэлхийн аваргын алтан медалиа хүртэж байна. Тэгвэл Лондонгийн Олимпийн аварга БНАСАУ-ын тамирчин Rim Song-sim медалийн өнгөө өөрчилж мөнгөн медаль хүртлээ. БНАСАУ-ын тамирчин өнгөрсөн жилд ДАШТ-нээс хүрэл медаль хүртээд байсан юм. Харин энэ жинд өрсөлдсөн сүүлийн 3 Дэлхийн аваргын алтан медальт ОХУ-ын Zadezhda Evtyukhina нийлбэр 261 кг-г өргөж 5-р байранд орсон бол түүний нутаг нэгт Olga Zubova хүрэл медалийн эзэн болсон.
Энэ жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Б.Энхтамир 95+114=209 кг-г өргөж 25-р байранд, Э.Билэгсайхан 84+95=179 кг-г өргөж 31-р байранд орсон байна.
+75 кг-н жинд ОХУ-ын тамирчин Tatiana Kashirina-гийн давамгайлал дор явагджээ. Tatiana Kashirina огцом өргөлтөөр 148 кг-г өргөсөн бол түлхэлттэй өргөлтөөр 185 кг-г өргөсөн. Өргөлт тус бүртээ бусад тамирчдаа тэргүүлсэн юм. Ингээд тэр нийлбэр 333 кг өргөсөн бол мөнгөн медалийг хүртсэн БНХАУ-ын тамирчин 325 кг, хүрэл медальт БНАСАУ-ын тамирчин 298 кг-г өргөсөн. Эмэгтэйчүүдийн +75 кг-н жингийн дэлхийн рекордыг Tatiana Kashirina эзэмшдэг юм. Орос бүсгүй сүүлийн 4 дэлхийн аваргад жиндээ босоо байна. Мөн тэр Европын АШТ-нд сүүлийн 6 жил алтан медалийг хүртэж байгаа ажээ. Одоо Tatiana Kashirina-д Олимпийн алтан медаль л дутуу байна. Тэр өнгөрсөн 2012 оны Олимпийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан бол ирэх жил жиндээ гол фаворит байх болно.
Эрэгтэйчүүдийн -105 кг-н жинд Казахстан улсын алдарт тамирчин, Олимпийн хошой, ДАШТ-ний 4 удаагийн аварга Ilya Ilyin-ны нутаг нэгт тамирчин 23 настай тамирчин Alexandr Zaichikov алтан медаль хүртсэн. Alexandr Zaichikov алтан медаль хүртснээр энэ удаагийн ДАШТ-нээс Казахстан улсын 2 дахь алтан медалийг авчирсан бол, түүний карьер дахь анхны Дэлхийн аваргын медаль болж байна. Alexandr Zaichikov огцом өргөлтөөр 191 кг-г өргөсөн нь 2-т орох үзүүлэлт байсан бол түлхэлттэй өргөлтөөр мөн 2-т орох үзүүлэлт болсон. Казахстан тамирчин төрөл тус бүртээ жигд өргөснөөр нийлбэр дүнгээр Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болжээ. Тэр огцом өргөлтөнд 191 кг, түлхэлттэй өргөлтөөр 230 кг-г өргөж нийлбэр дүнгээр 421 кг-г өргөсөн. Харин мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт David Bedzhanyan 411 кг- өргөж, хүрэл медалийг Латви улсын тамирчин Artur Piesnieks 405 кг-г өргөснөөр хүртэж байна. Ийнхүү сүүлийн хоёр жил дарааллан Казахстан улсын баг эрэгтэйчүүдийн -105 кг-н жингийн алтан медалийн эзэн болж байна.
Эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +105 кг-н жинд Орос, Гүрж, Эстоний тамирчид шагналын тавцан дээр зогссон. ОХУ-ын тамирчин Aleksey Lovchev огцом өргөлтөөр 211 кг-г, түлхэлттэй өргөлтөөр 264 кг-г өргөж, нийлбэр дүнгээр 475 кг-г өргөсөн. Орос тамирчин жиндээ алтан медалийн эзэн болоод зогсохгүй түлхэлттэй өргөлтөөр 264 кг-г өргөж дэлхийн рекордыг шинэчилсэн бол мөн нийлбэр дүнгээр 475 кг-г өргөсөн үзүүлэлтээр дэлхийн рекордыг шинэчиллээ. Түлхэлттэй өргөлтөөр өмнө нь Ираны тамирчин Hossein Rezazadeh 2004 онд 263 кг-гаар, 2000 онд нийлбэр дүнгээр 472 кг-г өргөж дэлхийн рекордыг тогтоож байсан. Ийнхүү +105 кг-н түлхэлттэй өргөлтийн рекорд 11 жилийн дараа, нийлбэр өргөлтийн рекорд 15 жилийн дараа шинэчилэгдэж байна. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ний эрэгтэйдийн +105 кг-н мөнгөн медалийг Гүржийн Lasha Talakhadze нийлбэр 454 кг-г өргөснөөр, хүрэл медалийг Эстоний Mart Seim 438 кг-г өргөснөөр хүртжээ. Эстони тамирчны хувьд өнгөрсөн жил 4-р байранд орж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хүрэл медаль хүртэж байна.
Ийнхүү АНУ-ын Хьюстон хотноо 2015 оны Хүндийг Өргөлтийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн төрөлд БНХАУ-ын тамирчдын давамгайлал дор болсон. БНХАУ-ын тамирчид эмэгтэй 7 жингийн 4-т нь алтан медалийн эзэд болсон бол 3 жинд нь мөнгөн медаль хүртсэн байна. Дэлхийн аваргад 98 улсын 600 гаруй тамирчид өрсөлдснөөс 16 улс ямар нэгэн медаль хүртсэн байна. Манай улс нэг 8-р байранд шалгарсан амжилттайгаар энэ удаагийн ДАШТ-г өндөрлүүлж байна. Манай улсын тамирчин 18 настай М.Анхцэцэгийн хувьд боломж байгаа гэдгийг харуулж чадлаа.
Нийлбэр дүнгээр:
1. БНХАУ 6 алт, 4 мөнгө, 10 медаль
2. ОХУ 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл, 9 медаль
3. Казакстан 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, 5 медаль
4. БНАСАУ 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл, 6 медаль
5. Азербайжан 1 алт, 1 хүрэл
5. Тайван 1 алт, 1 хүрэл
7. Беларус 1 алт
8. Вьетнам 1 мөнгө, 1 хүрэл
9. Иран 1 мөнгө
9.Гүрж 1 мөнгө
11. Египет, Эстони, Япон, Латви, Филиппин, Турк тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байна.
Эх сурвалж: iwf.net