Яя Туре, Пьер-Эмерик Обамеянг, Винсент Эньеама нар Африк тивийн оны шилдгийн төлөө өрсөлдөнө



Африк тивийн оны шилдэг хөлбөмбөгчний төлөө өрсөлдөх 25-н тамирчны нэрийг өнгөрсөн 11р сард Африкийн хөлбөмбөгийн холбооноос зарласан. Тэгвэл эцсийн шатанд өрсөлдөх 3н тамирчны нэр тодорхой болжээ. Манчестэр сити багийн хагас хамгаалагч Яя Туре энэ 3-н тамирчны нэгээр нэрлэгдсэн байна. Тэрээр 2011-2013 оныг хүртэл 3н жил дараалан хар тивийн шилдэг тоглогчоор шалгарч байсан бөгөөд энэ жил 4 дэх удаагаа шилдгээр тодрох магадлал өндөр байна. Учир нь Туре 2013 -14 оны улирал гайхалтай байсан. Тэрээр премэр лигт 20н гоолыг оруулж, лигтээ түрүүлснээс гаднаа Кот Д Иворын багийн хамтаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон билээ. Өмнө нь ганцхан Камеруун довтлогч Самуэл Это л 4-н удаа хар тивийн шилдгээр шалгарч байсан юм.

Шилдгийн төлөө өрсөлдөх бас нэг тамирчин бол Боруссиа Дортмунд багийн довтлогч Пьер Эмерик Обамеянг.  Габон довтлогчэнэ жил багийнхаа хамтаар ганцхан цом өргөсөн. Хар шарууд Германы супер цомын төлөөх тоглолт Бавариг хожсон билээ. Харин Обамеянг өнгөрсөн улирал нийт 13 гоол оруулснаас гадна, баг нь бундеслигийн 2р байранд орсон юм.

Энэ 2 тоглогчоос гадна Нигерийн шигшээ багийн ахлагч, хаалгач Винсент Эньеама шилдгийн төлөө өрсөлдөнөө. 32 настай хаалгач өнгөрсөн зун шигшээ багаа ахлан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Мөн түүний тоглодог Францын Лилл баг лигтээ 3р байранд ороход Нигер хаалгач гол үүргийг гүйцэтгэсээн. Харин шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 2015-н оны 1-р сарын 8-нд Нигерийн Лагос хотноо болох юм байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн