Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ оюун ухааны тоглоомын шатрын төрөлд түрүүлжээ



Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан Эдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагийн Оюун Ухааны Тоглоомын Креспи Олон Улсын Наадам боллоо.  2015 оны 12 сарын 5-12 өдрүүдэд болсон энэ наадмын шатрын төрлийн мастер ангилалд Залуу ОУМ, ЭИМ Д.Номин-Эрдэнэ уригдан оролцжээ. Тэрээр 9 өрөг тоглосноос 7.5 оноогоор / 6 хожин 3 тэнцэн / түрүүлж эх орныхоо нэрийг гаргалаа. Энэхүү амжилт нь тус тэмцээны мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа их онцлог боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн