Аэробик гимнастикийн Азийн хошой аварга төрлөө



Аэробик гимнастикийн ази тивийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд Вьетнам улсын нийслэл Хошимин хотноо 2015 оны 12 дугаар сарын 09/ 14-ний өдрүүдэд ажилтаай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Ази тивийн Хятад, БНСУ, Япон, Тайланд, БНХАУ-Хонг Конг, Иран, Вьетнам, Камбож, Монгол, Урилгаар Австрали улсаад баг тамирчид хүрэлцэн ирж нийт 10 орны 250 гаруй тамирчид 12-14, 15-17, 18-аас дээш нас ангилалд хүч сорьсоноос Манай улсын баг 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн байна. Степ аэробикийн төрөлд С.Энхтуяагаар ахлуулсан, Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж Азийн Хошой аварга боллоо. Мөнгөн медалийг Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДСургууль, ХААИСургуулийн хамтарсан баг тамирчид Бүжгийн аэробикийн төрөлд тус тус хүртлээ. Энэхүү тэмцээнд МУ-аас 31 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцосн бөгөөд Монголын багийн ахлагчаар Орхон аймгийн гимнастикийн холбооны тэргүүн, МГХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Ариунаа оролцосн бөгөөд ОУ-ын шүүгч Г.Ерөөлбат, Ч.Отгонцэцэг, Б.Оюун нар шүүн ажилласан байна. Дасгалжуулагчаар Э.Мөнх-Оргил, С.Тунгалаг, Ц.Ганбаатар нар 22 тамирчдын хамтаар оролцов.

 

А.Алт 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн