“Катар Мастерс Опен” тэмцээн эхлэхэд бэлэн



Шатрын хамгийн өндөр шагналын сантай, нэр хүндтэй нээлттэй тэмцээнүүдийн нэг Qatar Masters Open нээлтээ хийхэд бэлэн боллоо. Энэ жилийн тэмцээнд 2300-аас дээш рейтингтэй шатарчид оролцох бөгөөд швейцарь системээр 9 өрөг тоглох юм, Шаганалын нийт сан 130 мянган ам доллар бөгөөд эрэгтэй түрүүлсэн шатарчин 27 мянган ам доллар гардах бол эмэгтэй шатарчин 8 мянган ам долларын шагналын эзэн болох юм байна. Энэ удаагийн нээлттэй тэмцээндоролцохоор тэр бүр нээлттэй тэмцээнд оролцоод байдаггүй Норвегийн шатарчин, дэлхийн аварга аварга Магнус Карлсен, өнгөрсөн оны Qatar Masters Open 2014 тэмцээний дэд аварга Оросын шатарчин, экс дэлхийн аварга Владимир Крамник, Голландын шатарчин, супер их мастер Аниш Гири нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тэмцээн энэ сарын 19-30-ны өдрүүдэд болно.

Тэмцээний албан ёсны сайт http://www.qatarmastersopen.com/
Тоглолтыг шууд үзэх http://www.chessdom.com/qatar-masters-2015-live/



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн