Спортлог "Орхон" дунд сургуулийнхан ээлжит тэмцээнээс медаль зүүлээ



ХУД-т орших "Орхон" дунд сургуулийн сагсан бөмбөгийн нас насны баг тамирчид шилдгүүд гэдгээ цаг ямагт харуулдаг. Э.Батбямба багш дасгалжуулагчтай, Ц.Тэмүүлэн багийн ахлагчтай "Орхон" дунд сургуулийн 12-14 насны сагсан бөмбөгийн баг тамирчид ээлжит тэмцээндээ өрсөлдөн хурд хүчээ сорьж хүрэл медаль хүртлээ. Тэд саяхан болж өнгөрсөн сагсан бөмбөгийн сурагчдын лиг 2015 оны тэмцээнд өрсөлдөж амжилт гарган хүрэл медаль зүүлээ. Энэ тэмцээний 12-14 насны ангилалд 16 баг өрсөлджээ. "Орхон" дунд сургуулийн баг тамирчид сурагчдын лигийн тэмцээнд 2 дахь жилдээ оролцож байгаа юм. Тэдний амжилтыг дурьдвал: Сагсан бөмбөгийн сурагчдын лигийн тэмцээнээс 2014 онд мөнгөн медаль, "Хүрээ кап 210" тэмцээнээс мөнгөн медаль, 2014 оны Улаанбаатар хотын АШТ-ээс 8-р байр, ХУД-ийн тамирчин, МУГТ н.Гончигсумлаагийн нэрэмжит тэмцээнээс мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж байлаа. Мөн "Аварга анги" тэмцээнээс 2015 онд 97 баг өрсөлдсөнөөс 2-3-р байр буюу мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж байв. Ирэх жил тэд уламжлал ёсоор сагсан бөмбөгийн тэмцээн уралдаандаа хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байна гэж "Орхон" дунд сургуулийн биеийн тамирын багш Э.Батбямба ярилаа. Спортлог сургуулийн спортын эрч хүчтэй, багийн сурагчдад илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн