Жүдо бөхийн тамирчид 2015 онд 80 медаль хүртжээ



Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2015 онд чансаа ахиулах буюу олимпийн эрхийн оноо олгох 19 тэмцээнд зодогложээ. Жүдочид нийт 80 медаль хүртсэнээс 22 алт, 13 мөнгө, 45 хүрэл медаль зүүжээ. Мөн МЖБХ-ноос Увс аймгийн 18 суманд дэвжээ байгуулжээ. Мөн энэ онд жүдочид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээс 3 ч медальтан төрөн гарсан. энэ нь түүхэндээ ДАШТ-ээс 3 медаль хүртсэн томоохон үйл явдал юм. Харин 2016 оны 05-р сарын 25-ны өдөр Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс "Рио-2016" зуны олимпийн XXXI наадмын эрхийг авсан жүдочдын нэрсийг албан ёсоор зарлах юм. "Хамтын хүч амжилт"

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн