Чин ван Ханддоржийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо



Энэ сарын 19-20-ны өдрүүдэд Гадаад хэргийн яаманд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн болов. Тэмцээнийг Гадаад хэргийн яам, Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд, тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар нээлт болон шагнал гардуулах ёслолд оролцов. Тэмцээнд 82 тамирчин хурц ухаан, авхаалж самбаагаа сорьж оролцсон бөгөөд 13 шилдэг шатарчин тунан үлдэж өрсөлдсөн юм. Эндээс ОУШХ-ын мастер С.Билгүүн, С.Ган-Од, Э.Энхнар болон ОУ-ын их мастер Д.Шаравдорж, МУ-ын спортын мастер Д.Галмандах нар тэргүүн байрын шагнал хүртэв. Спортын мастер Э.Хулан, М.Хишигбаяр, ОУ-ын эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, Л.Мягмарсүрэн, ОУШХ-ын мастер Э.Баасансүрэн нар тусгай байрын шагнал хүртлээ. Харин ГХЯ-ны тусгай шагналыг П.Баасанхүү, Х.Көкен, А.Дашням нар гардан авлаа гэж Гадаад Хэргийн Яамнаас мэдээллээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн