Монголын Үндэсний олимпийн хорооноос 2015 оны шилдгүүдийг шагнав



МҮОХ-ноос өнөөдөр спортын салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардууллаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “2015 он спортын салбарын хувьд амжилт арвинтай сайхан он жил болж өнгөрлөө. Оны төгсгөлд амжилт арвинтай хийсэн бүтээсэн зүйлээ дүгнэж спорт холбоодоос шагналд хүмүүсээ тодорхойлсныг бид бүхэн хэлэлцэж өнөөдөр шагналаа олгож байна” гэв.

МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналыг дугуйн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Цолмон, Спортын анагаах ухааны албаны их эмч П.Бат-Очир нарт олгов. МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчин Л.Энхбаярыг шагнав. МҮОХ-ны Алтан медалиар Уянга, Хишигсайхан, Ч.Цогоо, “Алдар” одонгоор Хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, марафонч У.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбаатар нарыг шагнав.

 

У.Бадам



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн