Монголын паралимпийн хорооноос 2015 оны шилдгүүдээ тодрууллаа



2015 оны шилдгийн шилдэг тамирчин:
• Ганбатын Болор-Эрдэнэ – Турк улсын Самсун хотод зохион явагдсан пара таеквондогын зургаа дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, 2015 оны пара таеквондогын 61 кг жинд дэлхийн чансаагаар тэргүүлж байна.

2015 оны шилдэг тамирчин:
• Энхбаярын Содномпилжээ - 2015 он Арабын Нэгдсэн улсын Эмират улсад зохион явагдсан паэрлифтингийн Дэлхийн цомын мөнгө медаль, Казахстан улсад зохион явагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль хүртсэн, 2015 оны Дэлхийн чансаагаар 5 байранд шалгарсан. 
• Аажимын Мөнхбат – БНСУ-ын Сеул хотноо зохион явагдсан Хараагүйчүүдийн Дэлхийн наадмаас жүдо бөхийн 66 кг мөнгөн медаль хүртсэн, 2015 оны Дэлхийн чансаагаар 5 байранд шалгарсан. 
2015 оны шилдгийн шилдэг дасгалжуулагч:
• Баатаржавын Золбоо – байт харвааны төрлөөр “РИО-2016” Зуны паралимпийн XV наадамд оролцох тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр эрх авсан.

2015 оны шилдэг дасгалжуулагч:
• Шаравын Энхсайхан – 2015 он Арабын Нэгдсэн улсын Эмират улсад зохион явагдсан Дэлхийн цомын мөнгө, Казахстан улсад зохион явагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тамирчин Э.Содномпилжээ 2 хүрэл медаль хүртсэн
• Мягмарсүрэнгийн Энхбаатар – Таеквондогын 2015 оны ДАШТ-ээс таеквондогын тамирчид 3 медаль /алт, мөнгө, хүрэл/, “Сочи-2015” Дэлхийн наадмаас 4 медаль /мөнгөн медаль 1, хүрэл медаль 3/ хүртсэн.

2015 шилдгийн шилдэг холбоо
• Монголын Паралимпийн Хорооны 2015 оны шилдгийн шилдэг Д.Мөнхбаатар ерөнхийлөгчтэй Таеквондогын холбоо

 

Монголын Паралимпийн хороо 2015

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн