Сагсан бөмбөгийн спортын мастер Б.Батхишигт сайн үйлсийн гараа сунгацгаая



Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр 12.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд мэдээлэл хийнэ. Учир нь ирэх лхагва гарагт буюу энэ сарын 30-ны өдөр болох сагсан бөмбөгийн халз тоглолтын талаарх мэдээллийг хийх юм. 

MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм. Мөн Б.Батхишигийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн болон албан байгууллага 9609-4374, 8800-3852 дугаарын утсаар холбогдох буюу "Голомт" банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишигийн дансанд шилжүүлж болно. Далайд дусал нэмэр гэдэг шиг сайхан сэтгэлт монгол түмэн минь амжилт, ялалтын оргил өөд тэмүүлж яваа тамирчинд туслацгаая.

 

Монголын Үндэсний сагсан бмбөгийн холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн