Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ маргааш эхэлнэ



Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. 2016 оны УАШТ энэ сарын 7-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болно. Жүдо бөхийн 2016 оны УАШТ-ийг  Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулон тус аймагт зохион байгуулж байгаа юм. 

Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулах ажээ.

УАШТ-ий жингийн барилдаанууд 8-9-нд явагдах бол 10-нд багийн тэмцээн болно. Тэмцээнийг MNB шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Эрэгтэй 7, эмэгтэй 7 мөн эрэгтэй, эмэгтэй багийн аваргууд тус тус тодорно.

  • Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг
  • Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг
  • Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,
  • Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно. 2016 оны улсын аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан жүдо бөхийн төрлөөр эхэлж байна.


СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн