Ц.Ашид Монгол улсаа төлөөлөн өндөр зэрэглэлийн шатарчидтай амжилттай өрсөлдлөө



Шинэ оны өмнөхөн Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотод ОУ-ын өндөр зэрэглэлийн шатарчдын нээлттэй тэмцээнийг манай хамт олон амжилттай зохион байгууллаа. Al Ain Classic - Masters 2015 тус тэмцээнд нийт 31 орны 127 шатарчид оролцсоны 65 нь дэлхийн шилдэг буюу супер Их мастерууд байсан юм. Харин манай Монгол Улсаас 'Зууны шатар' клубын тамирчин, 12 настай Цэцэг-Өлзийгийн Ашид урилгаар оролцож, амжилттай тоглолоо. Ц.Ашид нь энэ удаагийн нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон цорын ганц шатарчин байсан бөгөөд түүний тоглосон зарим өргүүд маш сонирхолтой болсон юм. Тухайлбал, арван хоёрхон настай Ц.Ашид маань Франц улсын эмэгтэй Их мастер Safranska Anda -г хараар тоглон хожсон нь бахархал төрүүлсэн юм. Түүний энэхүү амжилтыг мялааж ОУ-ын супер Их мастер, Дэлхийн аваргын төлөөх халз тоглолт хийж байсан шатрын ертөнцийн акулуудын нэг Алексей Широв урмын үгээ хэлж, амжилт хүсэн зөвлөгөө өгсөн нь сонирхуулахаар зүйл боллоо.

2016 оны 4 сарын 5-15 хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Азийн Шатрын Холбоо албан ёсоор баталсныг дуулгахад таатай байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахын тулд сэтгэл зүрхээ дайчлан ажилласан Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ахдаа улам их амжилт хүсэж, шатрын хамт олноо илүү их эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе!

 

Монголын Шатрын Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн