Голомт Зүүн хүрээ баг Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн болзол хангалаа



MCS Coca Cola болон TLG-13 ТББ-гаас 7 дахь жилдээ зохион явуулж байгаа Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн төлөө Г.Батхүү эзэнтэй Ш.Мэндбаяр дасгалжуулагчтай "Сити Инфо" Д.Шинэбаяр эзэнтэй "Голомт зүүн хүрээ" багуудын тоглолт спортын төв ордонд явагдаж дууслаа. Өнөөдрийн тоглолтыг онцлоход "Голомт зүүн хүрээ" багийхан тоглолтын эхлэлийг сайн тавьж эхний хагасыг 31:39 харьцаатай 8 онооны зөрүүтэй өндөрлүүлж чадсан нь хожил авах гол түлхүүр боллоо. Тоглолтын сүүлийн хагасын 3 дугаар үед "Сити инфо"-чууд сэргэлтийг авч #13 Лхагвасүрэн #6 Тулга-Эрдэнэ нар сайн тоглож 50:53 харьцаатай 3 онооны зөрүүтэй болгож, шийлвэрлэх 4 дүгээр үе эхлээд холбон тоглогч Чинхүслэн алсын зай, дундын зайн дотолгоогоо дараалан амжилттай болгон тоглолтын оноог тэнцүүлж бүүр илүү гарч чадсан ч тоглолтын дууссаныг илтгэсэн цагны дохио дуугархад оны самбар дээр 67:73 гэсэн оноог зурайлган Спрайт хөгжлийн лигийн 2014-2015 оны дэд аварга "Голомт зүүн хүрээ" багийнхан дахин 2015-2016 оны улиралд шагналын тавцан дээр зогсон, хүрэл медалыг энгэртээ гялалзуулах эрхээ өвөртөлсөн билээ. "Голомт зүүн хүрээ" багийг тогтмол сайн амжилттай тоглох нөхцөлийг бүрдүүлж байгаа багийн ахлагч аймгийн заан цагтаа "Регби" гэх эрчүүдийн спортын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эх орноо төлөөлөн явсан #6 Энхдолгион, 2009-2010 оны "Спрайт хөгжлийн лиг"-ийн аварга, "Спрайт супер лиг"-ийн 2012 оны дэд аварга цолыг ОТИС-ын залуусыг авхад ихээхэн үүрэг гүйцэтгэж явсан #23 Олдохбаяр нарын гавъяаг дурдахгүй өнгөрөхгүй байхын аргагүй бизээ. Улиралын тоглолтыг нэг ч хожигдолгүй өнгөрүүлсэн гайхамшигтай бас нэгэн амжилт тогтоосон "Сити инфо" багийг хувьд түрүүлсэн баг нь "Үндэсний супер лиг"-т дэвшин тоглох эрх халаасалдаг "Спрайт супер лиг"-т нилээдгүй хүчтэй өрсөлдөх багуудын тоонд зүй ёсоор нэгдэж байна. Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөөх Андхо Ариг Монголианс багуудын цувралын 2 дахь тоглолт маргааш 16 цагаас спортын төв ордонд болно.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн