Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ хөшгөө нээлээ



Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ Орхон аймагт эхэллээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ Орхон аймгийн Эрдэнэт хотын "Хангарьд" паласт эхэллээ. Тус тэмцээн "Олимпийн багаа дэмжицгээе" уриан дор улсын аваргын медалийн эздээ тодруулна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Орхон аймгийн “Хангарьд” ордонд эхэлсэн. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өнөөдөр 14.00 цагаас шууд дамжуулан үзүүлнэ.  

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн