Тамирчдад хориотой эмийн жагсаалтыг гаргажээ



Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчлэн гаргадаг хориотой эм зүйн ангилалын жагсаалт шинэчлэгдэн батлагдсан байна. ДДЭА-аас батлагдсан 2016 оны хориотой эм зүйн бодисын жагсаалтын S4 ангилалын даавар ба бодисын солилцооны модулятор хэсэгт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн тамирчдын зүрх судасны системийн өвчлөл болон бодисын солилцоонд нөлөөлдөг Мельдони /мельдониум/ гэх эмийн бодис нь бүх цаг үед /тэмцээний болон тэмцээний бус үед/ хориглогдсон байна.
Дээрх үйлчлэгч эмийн бодис нь:
1. Милдронат /гриндекс-словак/
2. Кардионат /стада-нижфарм-ОХУ/
3. Рипронат /ротафарм-Англи/ эмүүдийн найрлаганд орсон байдаг.
Иймд дээрх эмүүдийг хэрэглэхгүй байхыг тамирчдадаа анхааруулахыг хүсье. Энэ эмийн бодисын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол манай Спортын анагаах ухааны эмч нар сургалт зөвлөгөө зохион байгуулахад бэлэн байна гэж Биеийн тамир, спорт хөгжлийн төвийн дэргэдэх Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат мэдээллээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн