Шатар сонирхогчдын УАШТ эхэллээ



Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн өнгөрөгч бямба гарагт /2016.01.09/ Төрийн ордонд нээлтээ хийлээ. 

  • УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Ардчилсан Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар Сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн 1-р сарын 9-ний өдөр Төрийн ордонд эхэлсэн.
    Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сумаас шалгарсан шилдэг 95 эрэгтэй, 34 эмэгтэй тамирчин өрсөлдөж байна. Ангилал тус бүрийн аварга болсон шатарчид 1 сая төгрөг гардахаас гадна "Монгол Улсын Спортын дэд мастер" цол хүртэх юм.
    Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглож маргааш дүнгээ гаргана. Энэ жил мэдрэгчтэй электрон хөлгөөр онлайн дамжуулж байгаа нь онцлог болж байна.
  • Анх 2013 онд Үндсэн хуулийн өдрөөр “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг” зөвхөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байсан бол 2014 онд улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогчдын тоо 1200 болж өссөн юм. 2015 оноос сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын гэсэн гурван үе шаттайгаар явуулж, нийт 2400 орчим тамирчин оролцсон бол энэ жил уламхүрээгээ тэлж, 4800 шатарчин хамрагдсанаас нийт 120 шилдэг шатарчин шалгарч, оюуны хүчээ сорихоор хуран цуглараад байна.
    Энэхүү тэмцээнийг энэ жилээс эхлэн Монголын шатрын холбоо цахим системээр дэлхийн 180 гаруй оронд цацаж байгаа бөгөөд тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчин Монголын шатрын холбооны дэд мастер цолыг албан ёсоор хүртэх эрхтэй болно.
    Оролцож байгаа шатарчдаас хамгийн ахмад нь 74 настай УИХ-ын гишүүн асан, АИХ-ын депутат Ц.Өөлд гуай бол хамгийн залуу нь Дорноговь аймгаас оролцож байгаа 19 настай О.Тэнүүн юм.
    Тэмцээнийг 5 өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг Баянзүрх дүүргийн тамирчин Б.Цэцэнбаатар, Сэлэнгэ аймгийн тамирчин Л.Соронзонболд эмэгтэйчүүдийг Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Даваасүрэн 5 оноогоор
    тус тус хошуучилж байна.
  • Тэмцээний дүн: http://www.chess-results.com/tnr202965.aspx?lan=1
  • Тэмцээний өрөг: http://mongolchess.mn/

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн