Ахмадын улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын сүүлчээр эхэлнэ



МХБХ-оос зохион байгуулдаг “Ахмадын УАШТ” энэ сарын 23-31 хооронд үргэлжлэн явагдах болно. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ахмадын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ахмад тамирчдын насыг 40 наснаас эхлэн тооцхоор тушаал гарсан билээ. Ахмадын УАШТ 40-44 нас, 45-49 нас, 50-54 нас, 55-59 нас болон 60-аас дээш гэсэн 5 насны ангилалд болох юм.

Гэхдээ 40-44 хүртэлх насны ангилалд нэг багт 37 ба 37-дээш насны гурван тамирчин тоглож болох юм. Энэхүү шийдвэрийн дагуу 40-44 насанд өрсөлдөж байгаа багууд дээд тал нь 37 ба түүнээс дээш насны гурван тамирчнаар багаа сэлбэж болохнээ.   



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн