Волейболын холимог багийн тэмцээн 10-11 насны хүүхдүүдийн дунд боллоо



2016 оны 1-р сарын 9, 10-ны өдрүүдэд Орос-Монгол 10-11 насны хүүхдүүдийн волейболын холимог багийн тэмцээн Инглиш скүүл /Эрэл сургууль/ дээр амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнийг Инглиш скүүл, МВХолбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 8 багийн 96 тамирчид хүч чадлаа сорьсон юм. Тэмцээн тойргийн аргаар явагдаж 1-р байранд 47-р сургуулийн Б.Баттулга дасгалжуулагчтай С.Уянгасайхан ахлагчтай баг, 2-р байранд Монгол сургуулийн /21-р сургууль/ Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Э.Ууганзул ахлагчтай баг, 3-р байранд "Хилчин" клубын Н.Майцэцэг дасгалжуулагчтай С.Нарангуа ахлагчтай багуудын тамирчид багш нар алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж цом, өргөмжлөлөөр тус тус шагнагдлаа.Баг бүрээс шилдэг тамирчин шалгаруулахад:Инглиш скүүл багаас-Т.Ундрам, Орос 3-р сургуулиас-Б.Ануужин, "Хилчин" клубээс-С.Нарангуа, Эрхүү хотын багаас-С.Михаил, 21-р сургуулиас-М.Энхжин, "Монгол сургууль" багаас-С.Анх-Эрдэнэ, Плехановын нэрэмжит сургуулиас- Г.Мөнхжаргал, 47-р сургуулиас-С.Уянгасайхан нар өргөмжлөл болон дурсгалын цомоор тус тус шагнагдлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн