Монголын Спортын сэтгүүлчдийн холбооноос 2015 оны "Шилдэг сэтгүүлч"-ээ өлгийдөн авлаа



Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр 2015 оны шилдэг сэтгүүлчийг тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр NTV телевизийн спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа шалгарлаа. Тэрээр өнгөрсөн онд АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ОХУ-ын Санкт Петербург хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний сурвалжлага, мэдээ мэдээллийг бэлтгэсэн хүргэжээ. Мөн долоо хоног бүр эрхлэн гаргадаг үндэсний спортын брэнд болсон “Цэнгэлийн манлай”, тамирчдын амжилт, ялалт, спортын замналыг хүүрнэн өгүүлсэн "Түүхийн эзэд" нэвтрүүлгийг тогтмол бэлтгэн хүргэж сэтгүүлч, редактороор нь ажилласаар ирсэн. Спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа нь 2015 онд "Хийморь далласан ярилцлагууд" номоо өлгийдөн авсан билээ. "Шилдэг спортын сэтгүүлч"-ийн шагналтай хамт Азийн элсний наадмыг сурвалжлах эрхээр Ж.Цэцэгмааг МҮОХ, МССХ-ноос шагнаж урамшуулжээ. Мөн энэ өдөр ахмад сэтгүүлч Л.Тогоонхүү Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. Энэхүү арга хэмжээ Монголын үндэсний олимпийн хороон дээр боллоо. Спортын салбарыг бичдэг, сурвалжилдаг, нийтэлдэг "Үзэгтэй тамирчид"-даа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн