ФИФА-гийн музейн нээлт удахгүй болно



Швейцарь улсын Цюрих хотод байгуулж байгаа ФИФА-гийн музейн нээлтийг нэгдүгээр сарын 28-ний өдөр хийхээр товложээ.
Гурван давхар, 3 мянган хавтгай дөрвөлжин меетр талбайтай музейг байгуулахад 128 сая евро зарцуулж байгаа ажээ. Уг музейг ФИФА-гийн ерөнхийлөгччийн албан албан тушаалаас түдгэлзүүлээд байгаа Й.Блаттерийн санаачилгаар 2014 оноос барьж эхлэжээ. Нээлтийг ФИФА-гийн шинэ ерөнхийлөгчийг сонгосноос хоёр хоногийн дараа хийхээр төлөвлөжээ.

 

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн