Улсын гарьд Б.Гончигдамба бөхийн клуб байгуулжээ



Улсын гарьд Б.Гончигдамба саяхан  "Даян" нэртэй чөлөөт бөхийн клуб нээж, залуучуудаа дэмжин бөхийн спортдоо өөрийн хувь нэмрээ оруулахаар зориг шулууджээ.  Гончиг гарьдын хувьд бөхийн чөлөөт барилдаанаар бөхийн замналаа эхэлж, энэ барилдаанаар чамгүй амжилттай, сайхан барилдаж байсныг уншигч олон мэдэх биз ээ. Байгуулагдаад удаагүй тус клубээс а.а Б.Чимэдвандан, а.з Т.Бэгзсүрэн, а.х П.Өсөхбаатар нарыг гарьд Гончигдамба өөрөө дасгалжуулан  УАШТ-нд сойсон бөгөөд тэднээс  а.х П.Өсөхбаатар мөнгөн медаль хүртснээр клубынхаа амжилтын гарааг мялаажээ. Гарьд өөрөө энэ жил УАШТ-нд зодоглоогүй бөгөөд хойшид энэ дэвжээнээс олон олон залуус улс, дэлхий, олимпийн медаль хүртэж, үр шимээ олондоо түгээх биз ээ. 

Мөн улсын начин Б.Одхүүгийн 16 настай хүү О.Цэцэнцэнгэл Эрдэнэт хотноо болсон Жүдо бөхийн УАШТ-нээс анхны хүрэл медалиа хүртэж, амжилтын гараагаа эхлүүлсэн сайхан мэдээ дуулгалаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн