Б.Батбаяр боулингийн шилдгээр шалгарлаа



Боулингийн нээлттэй тэмцээн энэ сарын 10-нд АНУ-ын “AMF” төвд боллоо. Монголын боулинг сонирхогчдын холбоо, АНУ-ын “Вашингтон Диси” клубтэй хамтран анх удаа зохиож буй тус тэмцээнд шилдгийн шилдэг 24 тамирчин багийн болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөв. Энэ тэмцээнд АНУ-д ажиллаж, амьдарч буй тамирчдаас гадна Монголоос МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөх тэргүүтэй гурван боулингч урилгаар оролцов. Эрэгтэйчүүдийн багийн төрөлд найман баг өрсөлдөж, урьдчилсан шатанд зургаан тоглолт гүйцэтгэсэн. Улмаар авсан оноогоор нь байр эзлүүлэн, плей-оффын зарчмаар аваргаа тодруулжээ. Харин ганцаарчилсан төрөлд багийн урьдчилсан шатанд хамгийн өндөр оноо авсан найман тамирчин өрсөлдсөн юм. Багийн төрөлд Э.Энхболд ахлагчтай Денвер, Чикаго хотын нэгдсэн баг тэргүүлж, Т.Дүүрэнбаяр ахлагчтай Вашингтон, Ц.Батбаяр ахлагчтай Чикаго хотын багууд удаалав. Ганцаарчилсан төрөлд Э.Энхболд (Денвер) аваргалж, А.Эрболд (Чикаго), Б.Батбаяр (Вашингтон) нар мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Энэ тэмцээнд 248 оноо авсан Б.Батбаяр (Вашингтон) шилдэг тамирчнаар шалгарлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн