"Ooredoo Marathon” гүйлтийн тэмцээнээс Монгол хүн медаль зүүлээ



Катар улсын хамгийн том компаниудын нэг болох Ооredoo групп нь 2014 оноос эхлэн 3 дахь жилдээ "Ooredoo Marathon” гvйлтийн тэмцээнийг зохион байгуулж байгаа аж. Энэхvv тэмцээн нь мэргэжлийн тамирчид болон сонирхогчдыг vл хамааран 42.2км (18-аас дээш нас), 21.1км (17-с дээш нас), 10км (17-с дээш нас), 5км (12-с дээш нас буюу øcвøр vеийнхэн болон насанд хvрэгчид), 3 км (9-11нас), 1км (6-8 нас) гэсэн ангилалтайгаар зохиогддог бøгøøд зай тус бvрт эхний 6 байрыг шалгаруулдаг байна. Тус тэмцээнд Катар улсын иргэд, уг улсад сурч, ажиллаж амьдардаг хvмvvc оролцдог. Мөн үүнээс гадна анги, сургууль, ажлын хамт олныхоо хамтаар маш øргøн хvрээтэй оролцдог. Мөн аялаж зугаалж яваа жуулчид болон гадны орнуудаас хvмvvc зорин ирж оролцдог байна. Тэгвэл энэхvv тэмцээнд Катар улсад ажиллаж амьдардаг манай улсын иргэн Нямсvрэн овогтой Золзаяа гэх 29 настай эмэгтэй 2015 оны 1 дvгээр сарын 9-нд болсон 2 дахь удаагийн тэмцээнд 5 км-н зайд уралдсанаас 5-р байр эзэлж байсан бол 2016 оны 1 дvгээр сарын 8-нд болсон 3 дахь удаагийн тэмцээнд өөрийн аав болох 55 настай С.Нямсvрэнгийн хамт мөн л 5 км-н зайн гүйлтэнд оролцсоноос Н.Золзаяа нь 2 дахь жилдээ 5-р байр эзэлсэн амжилт гаргажээ.

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн