Сагсан бөмбөгийн Үндэсний супер лиг бямба гарагт үргэлжлэн явагдана



Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд Риогийн Олимпод Монгол улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн Боксын Насанд хүрэгчдийн УАШТ явагдаж байгаа тул завсарлаж байгаа билээ.

Мөн Супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ Баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч ойрын өдрүүдийн цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлт, баг, тамирчдын аюулгүй байдлыг хангах Онцгой байдлын газраас ирүүлсэн хөдөө орон нутаг, хот, хооронд зорчихгүй байх анхааруулга,зөвлөмжийн дагуу Багийн эзэд, дасгалуулагчид, тоглогчид зөвлөлдсөн Дархан хотод зохион байгуулагдах байсан тоглолтыг хойшлууллаа.

Үндэсний супер лигийн тоглолтууд ирэх 2016/01/16-ны Бямба гарагт Супер тоглолтуудаараа Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдана.

Мөн хоёрдахь удаагийн Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа, нээлтийн тоглолтыг зохион байгуулах боллоо.

Тоглолтын хуваарийг танилцуулбал:

10.00 Альянс Тех Харцага-Дундговь Мон-Алтиус Смарт

12.00 Дархан-ҮБТДС БХ /Эмэгтэй/

Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн нээлтийн үйл ажиллагаа

14.00 Архангай Лидер-Дархан Гарьд

16.00 Баянзүрх Их Өргөө Аравтууд-Баянгол Сентоза Ирвэсүүд тоглоно гэж Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. Бүх тоглолтууд нийлээд 3000 төгрөгний тасалбараар үзэх ажээ. 

Мөн автобус ч үйлчлэх юм байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн