Туялзуур сэлэмний шүүгчдийн сургалт боллоо



Монголын туялзуур сэлэмний холбоо анхан шатны шүүгчийн семинарыг анх удаа зохион байгууллаа. Энэхүү семинар Монголын үндэсний олимпийн хороон дээр өнөөдөр болсон бөгөөд ирээдүйд шүүгч болох сонирхолтой 24 оролцогч хамрагджээ. Семинарт Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Багануур дүүргээс туял сэлэмний шүүгч нар хүрэлцэн ирсэн байна.

Мөн ирэх амралтын өдрүүдэд Улаанбаатар чуулга дээр туялзуур сэлэмний өсвөр, залуучуудын УАШТ болно гэж Монголын Туялзуур сэлэмний холбооноос мэдээллээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн