Себастьен Ожье улирлын анхны гараанд ялагч боллоо



Авто машины Раллигийн 2016 оны ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлэж, анхныхаа гараа нь Монте Карлод боллоо. Энэ өдөр 44 дэх удаагаа зохион байгуулагдаж буй авто раллигийн ДАШТ нь энэ жил 11 гараа зохиогдох хуваарьтай байгаа. Волксваген, Хюндай, Спорт Уорлд Ралли болон DMACK Уорлд, Абу-Даби Тотал Уорлд, Лаппи, Аки ... гэх мэт  багууд оролцож байна. Эхний гараа Дэлхийн 4 удаагийн аварга Волксваген багийн Франц тамирчин Себастьен Ожьегийн ялалтаар өндөрлөлөө.

  1. С.Ожье (Франц, Волксваген баг) – 3 цаг 49 мин 53.1 сек
  2. А.Миккельсен (Норвеги, Волксваген баг) – 3 цаг 51 мин 47.6 сек
  3. Т.Ньювилле (Бельги, Хьюндай баг) – 3 цаг 53 мин 11.0 сек

Авто Ралли уралдааны дараагийн гараа ирэх сарын 12-14-нд Швед улсад цасан зам дээр уралдана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: wrc.com

Б.Бямбабаяр (Санчир)



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн